Түр хүлээнэ үү...
Аяллын мэдээллийг татаж байна
Mongolia Trails Agency-тэй хамт дэлхийгээр аялаарайMongolia Trails Agency
Аяллын мэдээллийг татаж байна

Аюулгүй байдал, шинэ найзуудтай болох, өөрийгөө нээх аяллын тухай сэтгэл зүйн болон практик зөвлөгөө.
1. Буудлын байршлыг зөв сонго • Хотын төв, хүмүүс ихтэй газар • Метро/автобусны ойр • 4.3+ үнэлгээтэй буудал → Аюулгүй байдал + тав тух. ⸻
2. Интернетээ найдвартай болго (eSIM) Интернетгүй ганцаар аялах = эрсдэлтэй. • eSIM авч оч • Google Maps offline tat ⸻
3. Халаасны хулгайгаас сэргийл Европт хамгийн түгээмэл. • Цүнхээ урд талдаа үүр • Утсаа гудамжинд гаргаад удаан бүү зогс • Паспорт, карт хоёрыг нэг газарт хийж болохгүй ⸻
4. Шөнө шинээр ирэхээс зайлсхий 20:00–06:00 хооронд шинэ хот руу ирэх нь буудлаа олох, такси хайх гээд эрсдэлтэй. Өдөр ирвэл бүх зүйл хялбар, аюулгүй. ⸻
5. Апп-уудаа урьдчилж тат • Google Maps • Uber/Bolt • Booking / Airbnb • Translate app → Ганцаараа аялж байгаа үед эдгээр аминд орно. ⸻
6. Танихгүй хүнд хувийн мэдээлэл бүү өг Ямар буудалд байгаа, хаашаа явж байгаа, хэзээ буцаж байгаа гэх мэт мэдээлэл бол safety info. Инээмсэглээд зүгээр л “Just travelling” гэж хэлж болно. ⸻
7. Ундаагаа хараанаас бүү салга Bar / клуб орвол: • Ундаагаа тавьж орхиж болохгүй • Танихгүй хүнээс ундаа авахгүй ⸻
8. Intuition-аа сонс Эвгүй санагдсан газар → яв Эвгүй санагдсан хүн → нүд рүү нь харж инээгээд “Sorry, I have to go” гээд тайван яв Зөн совин 90% зөв. ⸻
9. Өдөр бүр хэн нэгэнд байрлалаа мэдэгд Эрсдэл багасгана: • Буудлын хаяг • Хаана явж байгаа • Орой буух цаг Зүгээр л найз руу нэг мессеж бичихэд л болно. ⸻
10. Картаа хамгаал • Хоёр карттай яв (1-г үндсэн, 1-г нөөц) • Нэгийг нь биед, нөгөөг буудлын сейфэд үлдээ • Cash бага авч яв ⸻
11. Эрүүл мэндийн жижиг багц заавал ав • Толгойн эм • Гэдэсний эм • Пластар • Нойтон салфетка ⸻
12. Хэт анхаарал татах хувцас, үнэт эдлэлнээс зайлсхий LV, Gucci цүнх хэрэггүй. Ганцаарчинд quiet luxury = safety. ⸻
13. Шаардлагатай бол Group tour авч болно Шөнө, ууланд, эсвэл танихгүй дүүрэг рүү явахдаа ганцаараа биш бүлгээр явах нь хамгийн найдвартай
Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, шинэ аяллын мэдээг цаг алдалгүй аваарай.