Day 1
Улаанбаатар - Франкфурт (Герман)
Олон улсын нислэг + хотын танилцах аялал Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Герман улсын Франкфурт хот руу олон улсын шууд нислэгээр зорчино. Франкфурт хотод газардан, хил гааль болон паспортын шалгалтаар нэвтэрсний дараа мэргэжлийн хөтөч угтан авна. Нисэх онгоцны буудлаас Франкфурт хотын төв рүү явна. Өдрийн хоол. Römerberg Square – Франкфурт хотын түүхэн төв талбай бөгөөд дундад зууны үеийн модон хийцтэй барилга байгууламжуудаараа алдартай, хотын бэлгэдэл болсон газар. Main Tower Observation Deck – Франкфуртын хамгийн өндөр барилгуудын нэгийн оройд байрлах ажиглалтын тавцангаас хотын төв болон Майн мөрнийг 360 градусын өнцгөөр харах боломжтой. Орой зочид буудалдаа байрлан амарч хононо.
Day 2
Франкфурт - Ибиза (Испани) | Ибизагийн баруун эрэг
Испанийн Ибиза арал – далай, нар жаргалт Зочид буудалд өглөөний цай. Франкфурт хотоос Испани улсын Ибиза арал руу шууд нислэгээр зорчиж, газардана. Буудалдаа эсвэл аяллын бүс рүү шилжсэний дараа Ибиза арлын баруун эрэг дагуух танилцах аялал эхэлнэ. Өдрийн хоол. Cala d’Hort Beach – алдарт Es Vedrà хадны эсрэг байрлах, байгалийн онцгой үзэмж бүхий далайн эрэг. Es Vedrà Viewpoint – Ибиза арлын хамгийн алдартай, домогт хадтай нар жаргах мөчийг тольдох панорам үзэмжтэй цэг. Cala Comte (Platges de Comte) – тунгалаг, тиа болон оюу өнгийн устай, Ибизагийн хамгийн үзэсгэлэнт, алдартай далайн эргүүдийн нэг. Café del Mar Sunset Cruise – завин дээрээс нар жаргах мөчийг үзэх аялал бөгөөд Ибиза арлын “sunset culture”-ийг илэрхийлсэн алдарт туршлага. Ushuaïa Ibiza Beach Club – дэлхийд алдартай, задгай талбай бүхий open-air beach club-д чөлөөт цаг. Орой зочид буудалдаа байрлан амарч хононо.
Day 3
Ибиза - Форментера аялал + Ибиза арлын хойд эрэг
Арал дамнасан аялал + байгаль Зочид буудалд өглөөний цай. Ибиза арлын боомтоос Formentera Island руу завиар (ferry) зорчино. Ses Illetes Beach – дэлхийн ТОП 10 далайн эргийн нэгээр үнэлэгддэг, цагаан элстэй, болор мэт тунгалаг устай байгалийн онцгой бүс. Es Pujols – далайн эргийн бүсэд байрлах ресторан, кафеудад өдрийн хоол, коктейль уух чөлөөт цаг. Мотоцикл түрээслэн Форментера арлыг тойрон аялж, арлын байгалийн үзэсгэлэнт цэгүүдээр зогсоно. Үдээс хойш Ибиза арал руу буцаж ирэн, арлын хойд эрэг дагуух аялал үргэлжилнэ. Cala Benirrás – Ням гараг бүр болдог, бөмбөрийн амьд хөгжимтэй алдарт нар жаргах ёслолоороо танигдсан далайн эрэг. Cala Xarraca – улаан өнгийн хад асга, усан доорх ертөнцийг харах snorkeling хийхэд тохиромжтой байгалийн далайн эрэг. Puerto de San Miguel – уул, далайн үзэмж хосолсон, тайван уур амьсгалтай боомтын бүс. Орой Pacha Ibiza / O Beach / Eden Club зэрэг алдарт шөнийн клубүүдээс сонгон орж, чөлөөт цагийг зугаатай өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа байрлан амарч хононо.
Day 4
Ибиза (Адал явдал + Хуучин хот + Дэлгүүр хэсэх)
Зочид буудалд өглөөний цай. Sa Talaia Hike – Ибиза арлын хамгийн өндөр цэгт хүрэх явган аялал бөгөөд арлыг бүхэлд нь харах боломжтой панорам үзэмжтэй. Quad Adventure Tour – далайн эрэг болон уулын замаар ATV (дөрвөн дугуйт тээврийн хэрэгсэл)-ээр явагдах адал явдалт аялал. Dalt Vila (Ibiza Old Town & Castle) – ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, түүхэн хэрэмт хот, Ибиза арлын соёлын гол төв. Cueva de Can Marçà – сталактит, сталагмит бүхий, эрт үед сан, агуулах болгон ашиглагдаж байсан байгалийн агуй. Santa Gertrudis Village – уран сайхны өнгө аяс бүхий, жижиг боловч онцгой уур амьсгалтай тосгон. Bar Costa – орон нутгийн хамгийн алдартай испани тапас, уламжлалт зууш амтлах боломжтой зоогийн газар. Las Dalias Hippie Market – гар урлал, boho хэв маягийн хувцас, гоёл чимэглэл худалдаалдаг алдарт зах. Орой зочид буудалдаа буцан байрлаж, амарч хононо.
Day 5
Ибиза - Ром (Итали)
Зочид буудалд өглөөний цай. Испани улсын Ибиза арлаас Итали улсын Ром хот руу нислэгээр зорчино. Ром хотод газардан, хотын төв рүү шилжинэ. Piazza Navona – барокко архитектурын хэв маягаар баригдсан, усан оргилуур, түүхэн барилгуудаараа алдартай Ромын төв талбай. Trevi Fountain – хүслээ шивнэж зоос шидвэл Ром хотод дахин ирнэ гэсэн домогтой, дэлхийд хамгийн алдартай усан оргилууруудын нэг. Spanish Steps (Scalinata di Trinità dei Monti) – Испанийн талбайгаас Тринита дей Монти сүм рүү өгсөх, Ромын хамгийн алдартай шат. Pantheon – ойролцоогоор 2000 жилийн өмнө баригдсан, төгс дугуй бөмбөгөр дээвэр (oculus)-ээрээ алдартай, эртний Ромын архитектурын гайхамшигт бүтээл. Орой зочид буудалдаа байрлан амарч хононо.
Day 6
Ром (Эртний Ром, Ватикан хот)
Зочид буудалд өглөөний цай. Colosseum – МЭ I зуунд баригдсан, эртний Ромын гладиаторын тулаан, олон нийтийн тоглолт болдог байсан дэлхийн хамгийн алдартай амфитеатр. Roman Forum – эртний Ромын улс төр, шашин, нийгмийн амьдралын төв байсан түүхэн дурсгалт талбай. Palatine Hill – Ром хот үүссэн домогтой холбогддог, хаад язгууртнуудын ордон байрлаж байсан түүхэн толгод. Vatican Museums & Sistine Chapel – Ватиканы музейн цогцолбор болон Микеланжелогийн зурсан дэлхийд алдарт тааз бүхий Систины сүм. St. Peter’s Basilica – Католик шашны хамгийн том бөгөөд хамгийн чухал сүмүүдийн нэг, шашин, урлаг, архитектурын гайхамшигт бүтээл. Орой зочид буудалдаа буцан байрлаж, амарч хононо.
Day 7
Ром - Ницца - Монако
Зочид буудалд өглөөний цай. Итали улсын Ром хотоос Монако улсын нийслэл Монако хот руу авто замаар шилжинэ. Port de Monaco – тансаг зэрэглэлийн дарвуулт завь, яхтуудаар дүүрэн, Монако улсын хамгийн алдартай боомтын бүс. Le Rocher (Monaco Old Town) – Монакогийн түүхэн хуучин хот бөгөөд ханатай дундад зууны барилгууд, нарийн гудамжуудаараа алдартай. Monte-Carlo Casino – дэлхийд нэр хүндтэй, тансаг архитектуртай, Монако улсын бэлгэдэл болсон алдарт казино. Орой зочид буудалдаа байрлан амарч хононо.
Day 8
Монако
Зочид буудалд өглөөний цай. Prince’s Palace of Monaco – Монакогийн вангийн ордон, түүхэн болон соёлын чухал үзвэр. Oceanographic Museum – далайн амьтан, усан доорх амьдралын музей, судалгааны болон танин мэдэхүйн ач холбогдолтой. Japanese Garden – япон хэв маягийн цэцэрлэг, тайван, амарч амгалан цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой. Larvotto Beach – Монакогийн алдартай далайн эрэг, чөлөөт цаг, амралт. Орой зочид буудалдаа буцан байрлан амарч хононо.
Day 9
Монако - Женев (Щвейцарь)
Зочид буудалд өглөөний цай. Монако хотноос Швейцарын Женев хот руу шилжинэ. Lake Geneva Boat Ride – нуурын үзэмжийг харан завин аялал хийх боломжтой. Jet d’Eau – Женевийн алдартай усан оргилуур. Geneva Old Town – түүхэн гудамж, талбай, сүмүүдээр аялна. Flower Clock (L’Horloge Fleurie) – цэцгээр хийсэн цаг, Женевийн бэлгэ тэмдэг. Орой зочид буудалдаа байрлан амарч хононо.
Day 10
Женев - Интерлакен - Лаутербрауннен - Гринделвалд
Зочид буудалд өглөөний цай. Interlaken тосгон руу шилжинэ. Staubbach Falls Viewpoint – Европын хамгийн өндөр хүрхрээний нэгийг тольдох үзэмж. Lauterbrunnen Village Walk – “72 Falls Valley” буюу олон хүрхрээгээр алдартай хөндийн тосгон. Hiking through the valley – байгалийн үзэсгэлэнт хөндийгөөр алхалт хийх боломжтой. Wengen Village – автомашингүй, зөвхөн уулын галт тэрэг ажилладаг тайван тосгон. Grindelwald Village Tour – уулын хотын аялал. Орой Grindelwald хотын зочид буудалдаа байрлан амарч хононо.
Day 11
Гринделвалд - Андерматт - Зерматт
Зочид буудалд өглөөний цай. First Cliff Walk – хадны ирмэг дагуу явган гүүрээр алхах адал явдал. Zipline “First Flyer” – уулын хөндийгээр zipline-ээр гүйх боломжтой адал аялал. Andermatt Village руу шилжинэ. Glacier Express Train – Андерматт → Зерматт, үзэсгэлэнт швейцарын уулс, хөндий, галт тэрэгний аялал (жолооны цаг: 15:08). Zermatt Old Village Walk – түүхэн алтан гудамж, байгалийн үзэмж. Stellisee Lake View – Маттерхорн уулын тусгал бүхий нуурын үзэмж. Kirchbrücke Bridge – нар жаргах мөчийг харах алдарт гүүр. Орой зочид буудалдаа буцан байрлаж амарч хононо.
Day 12
Женев - Парис (Франц)
Зочид буудалд өглөөний цай. Женев хотоос Францын Парис руу шилжинэ. Eiffel Tower Evening View – оройн гэрэлтүүлэг бүхий Парис хотын бэлгэдэл. Champs-Élysées – алдарт өргөн чөлөө, дэлгүүр, ресторанаар дүүрэн. Seine River Cruise – Сейна мөрний завин аялал. Орой зочид буудалдаа байрлан амарч хононо.
Day 13
Парис
Зочид буудалд өглөөний цай. Louvre Museum – дэлхийн хамгийн том урлаг, түүхийн музей. Eiffel Tower (Day View) – өдрийн үзэмж бүхий Парисын бэлгэдэл. Sacré-Cœur Basilica Viewpoint – Монмартр толгод, хотын панорам үзэмж. Palais Garnier Opera House – тансаг дуурийн театр, архитектурын гайхамшигт бүтээл. Орой зочид буудалдаа буцан амарч хононо.
Day 14
Парис - Улаанбаатар
Зочид буудалд өглөөний цай. Нисэх буудал руу шилжинэ, check-in үйл ажиллагаа хийнэ. Парис – Улаанбаатар чиглэлийн онгоцны нислэг. Аялал өндөрлөнө.