Түр хүлээнэ үү...
Аяллын мэдээллийг татаж байна
Аяллын мэдээллийг татаж байна
Хүйсийн Найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км-т орших ба Улаанбаатар хотоос аймгийн төв хүртэл 450 км байдаг. Хүйсийн Найман нуур нь Монгол орны төв хэсэг, Хангайн уулсын дунд 2400 метрт оршдог. Тус газрын ихэнх хэсэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх агаад баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болдог. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан тал газраар хүрээлэгдсэн хүн ам сийрэг суурьшсан газар юм. Ширээт, Мухар, Халиут, Бугат,Хаяа, Шанаа Дөрөө ,Хүйс хэмээн нэрлэгдсэн найман нуур байх бөгөөд хоорондоо газар доор усны судлаар холбогдсон байдаг. Улаан цутгалан — Монгол улсын Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт, Орхон голд цутгах Улаан гол дээрх хүрхрээ юм. Хүрхрээний өндөр нь 24 метр байдаг бол Орхон голын усны их багаас хамаарч 25-50 метрийн хооронд хэлбэлзэж байдаг болохоор Монгол улсын хамгийн өргөн хүрхрээ болно. Бат-өлзий сумын төвөөс баруун тийш 20 км зайтай. Улаан цутгалангийн хүрхрээ нь Монгол орны аялал жуулчлалын гол зорин очих газруудын нэг юм.
Том хүн (12+)
Захиалга өгснөөр та манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна.