Day 1
1 өдөр
Улаанбаатар - Увс аймаг
Өглөөний цайны дараагаар Хөтөч маань та бүхнийг Буудлаас чинь аваад Улаанбаатар хотоос Увс чиглэлрүү нисэх Нисэх онгоцны буудалруу хөдлөх болно. Онгоц нь доо суугаад 4 цаг нислэг үргэлжилсэний дараагаар Увс аймагт буудаллаж ачаа тээшээ үлдээгээд Оройн хоолоо идэж Увс хоттой танилцсаны дараагаар буудалруугаа буцаж амарцгаана.
Day 2
2 өдөр
Увс аймаг - Хяргас нуур - Хэцүү хад
Өглөөний цайны дараагаар Увс аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүг аялал маань үргэлжлэнэ. Зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Хэцүү хаданд өдрийн хоолоо идэж энэхүү өдрийг зураг бичлэг хийж дурсамжтай өнгөрүүлнэ. Нар шингэх үеээр оройн хоолоо идээд майхан бариад шөнийн оддийг тольдон амарцгаана.
Day 3
3 өдөр
Хяргас нуур - Хэцүү хад - Баяннуур
Өглөөний цайны дараагаар 240км аялаж тунгалаг уст Баяннуур хүрнэ. Аяны замд Хоёр Маргац уулыг үзэнгээ өдрийн хоолоо идэцгээнэ. Алдарт Бор хярын элсэн манханаар эмжигдсэн үзэсгэлэнт тохой, баянбүрд бүхий нуурын өмнөд хэсгийг үзэж сонирхоно. Оройныхоо хоолыг идээд Баяннуурын эрэгт майхан бариад амарцгаана.
Day 4
4 өдөр
Баяннуур - Улаагчийн Хар нуур
Өглөөний цайгаа уусны дараа Завхан аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Улаагчийн Хар нуур руу 150км зайг элсэрхэг бартаат замаар туулж багагүй хугацааг зарцуулж хүрнэ. Улаагчийн Хар нуур нь хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд, зэгст жижиг нуур, Товхошийн уулаар хүрээлэгдсэн өвөрмөц тогтоцтойн зэрэгцээ нуурын ус манхт элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэх учраас давсгүй, хужиргүй байдаг.Өдрийн хоолоо идсэний дараагаар Хар нуурын орчимд явган аялал хийнэ. Нуурын усанд сэлэх боломжтой. Хөгжилтэй цагийг өнгөрөөсны дараа оройн хоолоо идээд майхан бариад амарцгаана.
Day 5
5 өдөр
Улаагчийн Хар нуур - Сэнжит хад - Мухартын гол
Өглөөний цайгаа уусны дараа 40км аялаж говь, хангай хосолсон тогтоц бүхий уулын оройд 1км гаруй сунан үргэлжилсэн хадан цохионууд руу очно. Өдрийн хоолоо идсэний дараа Энэхүү хадны дунд хэсэгт 10м өндөр, 6-8м өргөн хаалга мэт өвөрмөц тогтоцтой Сэнжит хадыг үзнэ. Үдээс хойш Оройн хоолоо идсэний дараа Бор хярын элсний манхадаас эх авч урсдаг, хөвөөгөөр нь бургасан шугуй, олон төрлийн жимстэй үзэсгэлэнт Мухартын гол руу 30км аялна. Орой майхан бариад амарцгаана.
Day 6
6 өдөр
Мухартын гол - Улиастай - Отгонтэнгэр
Өглөөний цайгаа уусны дараа Улиастай хот руу 100км аялна. Орон нутгийн музейд зочлоод, Очирваань Отгонтэнгэр хайрханы зүгт 160км аяллаа үргэлжлүүлнэ.Өдрийн хоолоо идээд Хайрхан уул, Бадархундага нуурыг харна.Тэндээ нар шингэх мөчийг зураг бичлэгэнд буулгаж хөгжөөнт тоглоом тоглоно. Нар жаргах үеээр оройны хоолоо идээд майханаа бариад амарцгаана.
Day 7
7 өдөр
Отгонтэнгэр - Галуут
Өглөөний цайгаа уусны дараа Баянхонгор аймгийн Галуут сум руу 280км замыг туулан аялна.Өдрийн хоолоо идээд Хангайн нурууны уулсын дундуур, сүрдэм өндөр даваануудаар давж, байгалийн үзэмж бүрдсэн газруудыг үзэж явсаар Олгой голын эрэгт хүрнэ. Оройны хоолоо идээд майханаа бариад амарцгаана.
Day 8
8 өдөр
Галуут - Баянхонгор - Шаргалжуут рашаан
Өглөөний цайгаа уусны дараа Эртлэн хөдөлж Галуутын хавцал үзээд, Баянхонгор хот хүртэл 100км явна. Өдрийн хоолоо идээд Тэндээс Шаргалжуутын халуун рашаан руу 50км аялна. Шаргалжуутын халуун рашаанд орж аяны алжаал тайлна.Оройны хоолоо идээд Шаргалжуут сувиллын гэр буудалд амарцгаана.
Day 9
9 өдөр
Шаргалжуут рашаан
Өглөөний цайгаа уусны дараа Шаргалжуутын халуун рашаанд орж ойр орчмын газраар алхаж явган аялал хийж нэг өдөр маань өнгөрнө. Оройны нь буцах бэлтгэл ажилаа хийж гадаа түүдэг гал асаана аялалынхаа талаар ярилцана.Оройны хоолоо идээд Шаргалжуут сувиллын гэр буудалд амарцгаана.
Day 10
10 өдөр
Шаргалжуут - Улаанбаатар
Өглөөний цайгаа уусны дараа эртлэн хөдөлж 650км замыг туулан Улаанбаатар хотод ирснээр аялал маань дуусна.