Day 1
1 өдөр
Улаанбаатар хот - Цонжинболдог - Хар зүрхний хөх нуур (232км)
Таны байрлаж буй буудлаас чинь манай хөтөч очиж аваад байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо “Цонжин болдог” цогцолборыг зорьсноор аялал маань эхэлнэ. Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залж, Чингис хаан цол өргөмжилсөн түүхэн газар болох "Хар Зүрхний Хөх нуур"-т хүрнэ. Нуурын эргийн явган аялал хийж, Монголын эртний хаадын дүрийг мөнхөлсөн хөшөөг үзэж танилцаад, нуурын эрэгдэх жуулчны баазад амарцгаана.
Day 2
2 өдөр
Хар зүрхний хөх нуур - Хурх - Биндэр уул (247км)
Аяллын хоёр дахь өдөр бид түүхэнд алдаршсан "Хурхын уудам" хөндийд ирж нутгийн зон олны эрт цагаас дээдлэн ирсэн Биндэр овоо, археологи болон түүхийн ховор дурсгалаар алдартай "Рашаан хад"-ны дурсгалт газрыг үзэж, Батширээт сумын нутаг дахь Дайчин уулын энгэрт шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан "Өглөгчийн хэрэм"-ийг үзэж, жуулчны баазад амарцгаана.
Day 3
3 өдөр
Биндэр уул - Нарсан ойн хүрээлэн - Дадал сум (229км)
Гурав дахь өдрийн аялал цааш үргэлжлэн Биндэр сумын үзэсгэлэнт "Нарсан ойн хүрээлэн"-ээр зочлоод Чингис хааны төрсөн нутаг Дадал суманд хүрч, жуулчны баазад амарцгаана.
Дадал сум нь 800 метр өндөрлөгт оршино. Хамгийн нам дор цэг нь Онон – Балжийн бэлчир, хамгийн өндөр цэг нь 1513м өндөр буюу Балжийн тохойд орших Сөөгтийн эхний Бугат уул юм. Дагуурын хээр рүү түрж орсон Сибирийн ой тайгын өмнөд сэжүүрт орших өвөрмөц тогтоцтой, амьтан, ургамлын олон янз байдлаар баялаг боловч маш эмзэг.
Day 4
4 өдөр
Дадал сум (30км)
Энэ өдөр бид "Тэмүжиний бага нас" музейг үзсэний дараа Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн "Дэлүүнболдог", нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо “Гурван нуур”-ын байгалийн өвөрмөц тогтоцтой нуураар аялана. Түүний дараа Буриад зоныд зочлон буриад талх, зөөхийг өөрийн гараар хийж, үндэсний хувцсыг өмсөн зургаа авхуулж, ахуй соёлтой танилцана.
Day 5
5 өдөр
Дадал сум - Баян-Уул сум - Чойбалсан хот (330км)
Аяллын 5 дах өдөр бид Дадал сумыг орхин Монгол орны хамгийн зүүн хэсэгт орших Дорнод аймгийг зорих болно. Үдэш нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ирж зочид буудалд амарцгаана.
Тус аймаг нь түүх дурсгалын газруудаас гадна гадаадын жуулчдын сонирхол татах уудам өргөн тал, гол горхи, нуур цөөрөм, ан амьтнаар баялаг. Цагаан хөндий, Минжүүр, Эрээн, Цагаан чулуут зэрэг халуун, хүйтэн 30 гаруй рашаантай. Тус аймгийн нутагт Хэнтий нуруунаас эх авсан Хэрлэн, Онон, Улз, Хянганы нуруунаас эх авсан Халх, Нөмрөгийн голуудаас гадна том, жижиг олон гол, горхи, нуур цөөрөмтэй.
Day 6
6 өдөр
Чойбалсан хот - Мэнэнгийн тал - Буйр нуур (389км)
Чойбалсан хотоос Мэнэнгийн талыг зорьсноор аяллын 6 дахь өдөр эхэлнэ. Ойролцоогоор 6 цагийн дараа "Буйр нуур" дээр ирнэ. Буйр нуур нь зүүн Монгол, Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур юм. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэсэн.
Day 7
7 өдөр
Буйр нуур - Их бурхант- Ерэн баатрын хошоо - Халхгол сум - Буйр нуур (187км)
Энэ өдөр нуурын эрэгт амран тоглоом тоглож өдрийг зугаатай өнгөрүүлнэ. Үдээс хойш Халхгол сумын зүг хөдөлцгөөнө. Замдаа 'Их бурхант", "90 баатрын хөшөө", "Ялалтын музей" зэрэг түүхийн дурсгалт газруудаар аялна. Дорнод аймгийн Халхгол сум нь Монгол орны Хамгийн зүүн хязгаарт оршдог ба тус сум нь 2,8 сая га газар нутагтай, Түүхэн дурсгалт газруудаа үзсэний дараа Буйр нуурын эрэг дэх жуулчны бааздаа эргэн ирж амарцгаана.
Day 8
8 өдөр
Буйр нуур - Мэнэнгийн тал - Чойбалсан хот (389км)
Аяллын 8 дахь өдрийн үдээс хойш Буйр нуураас хөдлөн Монгол орны хамгийн том тэгш тал болох "Мэнэнгийн тал"-ыг зорино. Бэлчээрийн ургамал, зээр чоно болон ховор ан амьтадтай, дэлхий дээрхи байгалийн төрхөө хадгалан үлдсэн том талын нэг болох энэхүү талыг хөндлөн гулд туулан Чойбалсан хотод ирж зочид буудалд амарцгаана.
Day 9
9 өдөр
Чойбалсан хот - Баруун-Урт хот - Дарьганга сум - Алтан-Овоо - Ганга нуур (384км)
Энэ өдөр бид өглөөний цайгаа уусны дараа Дорнод аймгийн музейг үзнэ. Түүний дараа Чойбалсан хотоос Монгол орны зүүн гурван аймгийн нэг болох Сүхбаатар аймгийг зорино. Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотоор дайран өнгөрч Дарьганга суманд хүрч жуулчны баазад амарцгаана.
Day 10
10 өдөр
Дарьганга сум - Шилийн богд - Баруун-Урт хот (333км)
Өглөөний цайгаа уусны дараа Дарьганга сумын Алтан овоо, Ганга нуур зэргийг үзэн аялна. Түүний дараа Шилийн сайн эрсийн Шилийн богд ууланд гарч хийморио сэргээж, талын агуй үзнэ. Дарьганга нь хурдан морьдийн өлгий нутаг бөгөөд, дарьгангын жижиг зээрднүүдийн удам угшил өнөө цагийн хурдан морины өнгийг тодорхойлдог ба нутагтаа алдарт уяач айлд зочилно. Орой нь Баруун-Урт хотод зочид буудалд амарцгаана.
Day 11
11 өдөр
Баруун-Урт хот - Чингис хот - Улаанбаатар хот (576км)
Өглөөний цайгаа уусны дараа Баруун-Урт хотын музей, дурсгалын хөшөөг үзэж сонирхсоны дараа бидний аялал цааш үргэлжлэнэ. Өдрийн хоолыг Чингис хотод идээд Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.