Day 1
1 Өдөр
Улаанбаатар - Хөвсгөл (Хойд зүгийн аялал)
Өглөө эрт Улаанбаатар хотоос хөдөлж, Монголын уудам тал, уул нуруу, тайгын зааг нутгаар аялана.
Зам зуур байгалийн үзэсгэлэнт газруудад зогсож зураг авах
Орон нутгийн хоол амтлах
Орой Мөрөн хотод очиж амрах
Day 2
2 Өдөр
Мөрөн - Хатгал - Хөвсгөл далай
Өнөөдөр Монголын хамгийн алдартай нуур болох Хөвсгөл далайд хүрэлцэн ирнэ.
Хөвсгөл далайн өмнөд эрэгт очих
Болор мэт тунгалаг усанд гараа дүрэх
Эргээр тайван алхах
Нар жаргах агшны зураг авалт
Нүүдэлчдийн амьдралтай танилцах
Соёл, хүн, амьдрал
Энэ өдөр жуулчид Монгол нүүдэлчдийн бодит амьдралыг ойроос харна.
Орон нутгийн айлд зочлох
Монгол гэртэй танилцах
Айраг, тараг, ааруул зэрэг цагаан идээ амтлах
Нутгийн хүмүүсийн амьдралын тухай яриа сонсох
Day 3
3 Өдөр
Фото аялал ба байгалийн дурсамж тайга
Аяллын энэхүү өдөр нь жинхэнэ байгалийн уудам, нам гүм орчинд өнгөрнө.
Та Хөвсгөлийн тайгын гүн рүү алхаж, модны нарийн сүүдэр, шувуудын жиргээ, салхины чимээг мэдрэн, байгальтайгаа бүрэн холбогдоно.
Тайгын ойгоор алхалт
Нарс, гацуур, улиас, ханхар модны дунд алхана
Өвөрмөц ургамал, жижиг булаг, шанд, мөсөн голыг үзнэ
Хандгай, буга, шувуудыг анхааралтай ажиглах
Тайгын дунд амрах, оройн зоог эсвэл бяслаг ааруул зэрэг нутгийн хоол амтлах
Day 4
4 Өдөр
Хүслийн хад ба завьтай аялал
Өнөөдөр нутгийнхан шүтэж ирсэн Хүслийн хад-аар зочилно.
Хүслийн хад гэж юу вэ?
Хүслийн хад нь олон зуун жилийн турш нутгийн иргэдийн шүтэж ирсэн байгалийн чулуулаг юм.
Ёс заншлын дагуу:
Хадыг нар зөв 3 удаа тойрдог
Чимээгүйхэн сэтгэлдээ хүслээ шивнэдэг
Байгальд хор хөнөөл учруулах зүйл үлдээдэггүй
Хүслийн хаданд очиж бясалгал хийх
Байгалийн гэрэл зураг авч Сүхбаатар завиар аялах
Day 5
5 Өдөр
Аргалант булан
Хөвсгөл далайн баруун эрэг дээрх жижиг булан
Ус нь тунгалаг, эргийн ойтой нийлж үзэсгэлэнтэй
Завиар аялж, фото зураг авах боломжтой
Цагаан нуурын жижиг арлууд
Далайн дундуур гарсан жижиг арлууд
Эргийн цэнхэр ус, арлуудын нарийн зам, ой модыг мэдрэх
Зугаалгын завиар хандаж, аяллын фото дурсамж бүтээх
Далайд аялахын давуу тал нь та завь нь дээр суугаад эргэн тойрнийг бүгдийн үзэх боломжтой
Day 6
6 Өдөр
Фото аялал ба дурсамж бүтээх өдөр
Аяллын хамгийн үзэсгэлэнтэй өдөр. Өнөөдөр та Хөвсгөл далайг бүхэлд нь харах өндөрлөгт гарна. Далайн тунгалаг ус, эргийн ой, цэнхэр уулсын тусгал нэгэн дор таны нүдэнд тольдох бөгөөд энэ мөчийг мартагдашгүй дурсамж болгон буулгах боломжтой.
Богино уулын алхалт Өндөрлөгт хүрэх богино зам, тайван, сэтгэлд амгалан
Далайн эрэг, ой, уулсыг нэг дороос харах
Нарны гэрэл, усны тусгал, уулын өнгөний гайхамшгийг буулгах
Аяллын хаалтын оройн зоог: Амралтын бааз эсвэл ресторан дээр нутгийн онцлогтой оройн хоол идэх
Day 7
Өдөр 7
Хөвсгөл далайн амралт
Тайван, сэтгэлд үлдэх өдөр
Аяллын сүүлийн өдөр нь Хөвсгөл далайн эрэг дээр амрах, усны өнгө, нам гүмийг мэдрэх өдөр. Энэ өдөр алхалт ороогүй, жуулчид зөвхөн амралт, мэдрэмж, дурсамж дээр төвлөрнө.
Далайн эрэг дээр амрах: Болор тунгалаг ус, уулсын тусгал, салхи, нарны гэрэлд тайвширч сэтгэлээ амраах
Улаанбаатарлуу буцах өдөр