Day 1
1 өдөр
Улаанбаатар - Тэрхийн цагаан нуур
Өглөө манай хөтөч таныг буудлаас очиж аваад манай аялал эхлэнэ.
Элсэн тасархай- Хархорум дайран Цэцэрлэг хотод хүрэлцэн ирнэ. Цэцэрлэг хотын булган уулан дахь Зонхав бурханд мөргөж, үзэж сонирхоод өдрийн хоолоо идээд замдаа гарна.
Тэрхийн цагаан нуурт ирж байрлацгаана.
Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.
Оройн хоолоо идээд Тэрхийн цагаан нуурын ойр орчимтой танилцаж дуусаад амарцгаана.
Day 2
2 өдөр
Тэрхийн цагаан нуур - Улиастай
Өглөөний цайгаа уусны дараа
Хоргын тогоо дээр гарч ганц хүний агуу, шар нохойн там, долоон бор гэр, эдгэрэё гадна үзэсгэлэнтэй газруудыг үзэж сонирхох болно.
Өдрийн хоолоо идсэний дараагаар замдаа гарна.
Солонготын даваа нь монгол улсад байдаг томоохон даваануудын нэг. Энэ даваан нь Тарвагатайн нурууны Тарвагатайн нуруунд оршдог. Даваан дээр олон янзын хөшөөнд зураг даруулж, олон төрлийн булаг шандаас амсах боломжтой.
Аялал маань үргэлжлээд Идэр - Тосон цэнгэл - Улиастай хүртэл яваад
Оройн хоолоо идээд Улиастайд байрлаж амарцгаана.
Day 3
3 өдөр
Улиастай - Отгонтэнгэр
Өглөөний цайгаа уусны дараагаар Отгонтэнгэр уулруу хөдөлцгөөнө.
Отгон тэнгэр уул нь Монгол улсын баруун бүс, Завхан аймгийн нутагт орших хангайн нурууны хамгийн өндөр уул нь юм. Энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай ариун дагшин уул бөгөөд монголчууд эртнээс нааш тахиж шүтэж ирсэн. Далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас мөстэй.
Бадар хундага нуурны орчим очиж Үтүгүн тэнгэр хайрхандаа сүсэглэж залбираад
Отогт ирж монгол улсын түүх дурсгал, отгон тэнгэр хайрханы домгийн талаар ярилцацгаана.
Оройн хоолоо идсэний дараагаар байрлах газраа ирээд амарцгаана.
Day 4
4 өдөр
Отгонтэнгэр - Их тамир
Өглөөний цайгаа уусны дараа эртлэн замдаа гарна.
Отгон тэнгэр – Соёл - Гурван булаг - Жаргалант - Хүрмэн гол - Хан өндөр - Их тамирт ирээд Өдрийн хоолоо идэцгээнэ.
Дараа нь тайхар чулуу үзэхээр явцгаана.
Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж хар эрэг-тэй харалдаа ард нй тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай улаан толгой бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээнхий ус урсдаг. Арын уул нь тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байдалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдрийн тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэит нэгэн бүтээл болон үлджээ.
Их тамир сум нь архангай аймгийн сум юм. Тамирын гол нь тус сумын нутгаар урсан өнгөрнө. Их тамир сумын нутаг нь хуучнаар сэцэн чин вангийн хошуу.
Сумын төв нь Заан хошуу нь аймгийн төвөөс хойш 30км зайтай оршдог.Нутгийн өмнө хэсэгт Хангайн нурууны салбар Цохиот, Шалхаг, Хоромсог, Улиастай, Тогоо, Байц гэх мэт өндөр уулс оршдог. Хойд Тамир, түүний олон цутгал, Хануй, Хүнүйн голууд эх цутгалуудын хамт тус сумын нутгаар урсдаг.Сумын нутагт Тайхар чулуу, Харлагтайн битүү нуур, Мандал, Хөх нуур, Алтан суудал гэх мэт байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрууд байдаг.
Оройн хоолоо идээд Их тамирт амарцгаана.
Day 5
5 өдөр
Их тамир - Хар хорум - Өгий нуур
Өглөөний цайгаа уусны дараа Хар хорум хотоор дайран Өдрийн хоол идээд
Өгийн нуурын зүг хөдөлнө.
Өгийн нуурын дэргэдэх жуулчны баазад ирж байрлаад зураг даруулж хөгжөөнт тоглоом тоглож амарч өнгөрөөнө.
Орой түүдэг тойрч суугаад аялалынхаа талаар ярилцана.
Хархорум (Хархүрэм) буюу Каракорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл юм. XIII зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж нийслэл хот болгох санал санаачлага гарч байжээ.
Day 6
6 өдөр
Өгий нуур - Элсэн тасархай - Улаанбаатар
Өглөө цайгаа уусны дараа Өгий нуураас хөдөлнө.
Өгий нуур сумын нутагт оршдог 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай нуур. 7 километр урт, 5 километр өргөн. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ.
Элсэн тасархай дээр очиж халуун элсэнд хөлөө дүрч дургалын зураг авхуулсаны дараагаар 220км замыг туулан Улаанбаатарт ирээд манай аялал өндөрлөнө.