Day 1
1 өдөр
Улаанбаатар - Арвай хээр - Баянхонгор
Өглөө манай хөтөч та бүхнийг буудлаас очиж аваад Арвай Хээрийн зүг хөдөлж аялал маань эхэлнэ.
Арвай Хээр - Монгол улсын Өвөрхангай аймгийн төв нь болсон хот. 50 км2 талбайг эзлэн Улаанбаатараас 430 км зайтай газарт 1943 м өндөрт оршидог.
Замдаа Монгол морьдын хөшөө цогцолборыг үзэж танилцана.
Өвөрхангай аймгийн Арвайхээрээр дайраад Баянхонгор аймагт очин тэндээ амарцгаана.
Day 2
2 өдөр
Баянхонгор - Говь-Алтай
Өглөөний цайгаа уусны дараагаар Говь-Алтай Аймгийн төв Алтай хотруу хөдлөнө.
Аймгийн төв Алтай хот нь Улаанбаатараас 1001 километр зайтай. Газар нутгийн хэмжээ нь 141.4 мянган хавтгай дөрвөлжин километр.
Алтай хотыг үзэж сонирхоод оройн хоолоо идээд амарцгаана.
Day 3
3 өдөр
Говь-Алтай - Ховд - Толбо нуур
Өглөөний цайгаа уугаад Ховд аймаг руу хөдлөнө.
Замдаа Говь – Алтай аймгийн Тайшир усан цахилгаан станц болон Харандаа хад үзэж сонирхоно.
Ховд аймгийн Манхансумаас 25км зайд байрлах Хойд цэнхэрийн агуйг үзнэ.
Ингээд Толбо нуурыг замдаа үзэж сонирхоод оройн хоолоо идээд амарцгаана.
Толбо нуур нь Баян-Өлгий дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгддэг.
Day 4
4 өдөр
Толбо - Баян-Өлгий - Алтай Таван Богд
Өглөөний цайгаа уусны дараагаар Толбо нуурнаас гараад Баян-Өлгий аймгаар дайран Алтай таван богдын зүг хөдлөнө.
Замдаа Цэнгэл сум, сүүн гол үзэж сонирхоно.
Алтай Таван богдын Байгалийн цогцолборт газар: Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгаль, аргаль, янгир, халиун буга зэрэг хөхтөн, алтайн хойлог, нөмрөг тас, ооч ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжлүүлэх зорилгоор тусгай хамгаалалтанд авсан.Эх газрын эрс тэс уур амьсгалтай Энэ нутагт Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог. Монгол орны хамгийн том мөсөн гол нь Потанины мөсөн гол бөгөөд 24 хавтгай дөрвөлжин км талбай хамардаг.
Алтай таван богд ороод отогт байрлан амарцгаана.
Day 5
5 өдөр
Алтай Таван Богд - Баян-Өлгий
Өглөөний цайгаа уусны дараагаар Алтай Таван Богдыг үзэж сонирхоод зураг бичлэг хийж цагийг хөгжилтэй өнгөрөөсний дараагаар Баян-Өлгийрүү хөдөлцгөөнө.
Баян-Өлгийд очоод казак үндэстний хоол идээд Баян-Өлгийг тойрч үзэж сонирхоод казак үндэстний гэрт амарцгаана.
Тус аймаг нь 1940 онд байгуулагдсан. Хүн амын ихэнх нь казах үндэстэн бөгөөд Монгол овгийн урианхай, тува ястнууд амьдардаг.
Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын их нөөцтэй.
Day 6
6 өдөр
Баян-Өлгий - Өмнөговь сум (Увс) - Өлгий сум - Хяргас нуур
Өглөөний цайгаа уугаад Хяргас нуурын зүг хөдөлцгөөнө.
Замдаа Увс аймгийн Хар ус нуур үзэж сонирхоно.
Оройн хоолоо идээд Хяргас нуурын эрэг дээр байрлах Хар тэрмэс амралтанд байрлан амарцгаана.
Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Хар-Ус нуур нь ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтдаг.
Хяргас нуур нь Монгол Улсын Увс аймгийн Хяргас сумын нутагт орших, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур юм.
Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө.
Day 7
7 өдөр
Хяргас нуур - Хэцүү хад - Сонгино сум
Өглөөний цайгаа уугаад Хяргас нуурын зүүн урд эрэг дээр байрлах үзэсгэлэнт Хэцүү хадруу явцгаана.
Хэцүү хадан дээр амарч байгалийн үзэсгэлэнг үзэж тольдоод зураг бичлэг хийж өдрийг өнгөрөөнө. Нар жаргахын алдад Завхан аймгийн Сонгино сумруу хөдөлж тэндээ амарцгаана.
Хэцүү хад нь Үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн гайхалтай сайхан газар. Энэ хадны тухай ОХУ-ын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн тэмдэглэсэн байдаг. “Хэцүү хад” нь хаана ч давтагдашгүй, онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн, улсын тусгай хамгаалалттай газар юм.
Day 8
8 өдөр
Сонгино сум - Тэрхийн цагаан нуур
Өглөөний цайгаа уугаад Сонгино сумаас Тэрхийн цагаан нуур луу хөдөлцгөөнө.
Замдаа Тэрхийн цагаан нууран дээр зогсож үзэж сонирхоно.
Тарвагатайн нуураар дамжин Солонготын давааг давж орой тэндээ байрлан амарцгаана.
Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.
Day 9
9 өдөр
Тэрхийн цагаан нуур
Энэ өдөр чөлөөт өдөр
Аялагчдын сонирхлоор Хоргын тогоо, Шар нохойн там, Ганц хүний агуй үзэх боломжтой.
Хөгжөөнт тоглоом тэмцээн уралдаан зохион байгуулж
Орой түүдэг гал асааж аялалынхаа талаар ярилцаад унтаж амарцгаана.
Day 10
10 өдөр
Тэрхийн цагаан нуур - Цэцэрлэг - Хархорин - Улаанбаатар
Өглөөний цайгаа уугаад Улаанбаатрын зүг хөдөлцгөөнө.
Замдаа Цэцэрлэг сумаар дайрч Хархорин хүрээд үргэлжлүүлэн явсаар Улаанбаатарт ирээд аялал маань өндөрлөнө.